Monday, December 7, 2009

20 жилийн дараах би...

Хүний амьдрал яг л жүжиг мэт. Гэхдээ тайзан дээрхээс ялгаатай нь бид үүнийг туурвихдаа яаж төгсөхийг нь урьдаас мэддэггүй. Гэсэн ч тэрхүү төгсгөлийн цэгийг тодорхойлж, өөрийн дотоод сэтгэлдээ байршуулан, гагцхүү түүндээ хүрэх гэж тэмүүлж хөдөлмөрлөснөөр зохиолынхоо гол дүр байж, өөрийн хүссэнээр төгсгөж чадах болно. “Хүн ямар ирээдүйг мөрөөдөж байна, түүнд тийм л ирээдүй байдаг” гэдэг шүү дээ. Үүнээс л бид 5, 10, магадгүй 20 жилийн дараа хэн байх вэ? гэдэг нь урган гарч ирдэг. Би өнөөдрөөс 20 жилийн дараа гэхэд мэргэжлээрээ мэргэшсэн, улсынхаа хөгжилд тодорхой хэмжээний хувь нэмэр оруулж чадахуйц чадалтай, эрч хүчтэй залуучуудын эгнээнд байж, ажил мэргэжлээрээ тэргүүлсэн нэгэн байхыг эхмэлздэг юм. Тиймээс үүнийхээ төлөө тууштай явж чадах нь хамгаас чухал билээ. Үүнээс гадна ямар ч бэрхшээл тулгарсан мөрөөдлөө хэзээ ч орхихгүй. Чин сэтгэл, хөдөлмөр, зүтгэл гаргаж түүнээсээ сэтгэл ханамж авч амтыг нь мэдэрдэг ажил мэргэжилтэй байх шиг сайхан юм ховорхон. Мөн тэр үед миний хувьд юунаас ч, хэнээс ч илүү хүндтэй байр суурь эзлэх хамгаас үнэтэй гэр бүлтэй болсон байх нь дамжиггүй. Хүний гэр бүл гэдэг өөр юугаар ч сольж, орлуулшгүй нэн түрүүнд тавигдаж байх, цорын ганц нь гэж санагддаг. 20 жил гэдэг бага хугацаа биш. Эргээд харахад харамсахааргүй, хийж бүтээсэн зүйлтэй байгаад зогсохгүй, цаашид ч хийх гал эрмэлзэл, эрч хүч, авъяас чадвар дүүрэн байна гэдэгтээ огтхон ч эргэлзэхгүй байна. Жижиг жижиг алхмын хуримтлал нь үржин үржсээр томоохон үр дүн, их амжилтыг бий болгодог билээ. Миний өдөр тутмын энгийн зүтгэлээс бий болох бяцхан үр дүн нь улам их зүтгэлийг ундраах эрч хүч минь болдог. Би 20 жилийн дараах ирээдүйдээ өчүүхэн төдий ч эргэлзэхгүй байна. Яагаад гэвэл надад хэнээс ч илүү мөрөөдөл, түүнийгээ амилуулах төсөөлөл байдаг.

Wednesday, October 28, 2009

Хамгийн хайртай багийнхаа түүхийг бичлээ. Уншаад тоглолтуудыг нь үзээрэй. Хүч чадлыг мэдрэх болно.

Манчестер Юнайтед бол Английн хамгийн алдартай клуб юм. Энэхүү аугаа клубийн үр үндсийг анх 1878 онд Ланкашайр & Йоркшайр-ийн Төмөр замын ажилчид өөрийн багыг бүрдүүлснээр тавьсан байна. Уг төмөр замын вагоны ачаа буулгалтын ажилчид Ньютон Хийт Ланкашайр ба Йоркшайр-ийн Крикет ба Хөлбөмбөгийн Клуб хэмээх өөрсдийн багыг байгуулжээ. / Newton Heath Lancashire and Yorkshire Cricket and Football Club / Тэд 1892 оны зун Английн Хөлбөмбөгийн Холбооны Нэгдүгээр дивизонд элссэн аж. Азтай тохиолоор 1901 оны гуравдугаар сард хөрөнгийн захын овжин бизнесмен Жон Девис уг клуб дахь Манчестер Бреверийн менежерээр томилогдов. Удалгүй тэрбээр 1902 оны зун Ньютон Хийт-ийн ерөнхийлөгч болсон нь Манчестер Юнайтед хэмээх түүх бичигдэн эхлэхийн үндэс болжээ. Ньютон Хийт нь 1902 оноос нэрээ сольж “Манчестер Юнайтэд” нэртэй болсноор энэхүү нэр дэлхийн бүх л спортын клуб, баг, нийгэмлэг, бүлэглэл хамтлагуудаас хамгийн алдартай нэр болон олонд дуурсагдах болжээ. Жон Девис 1903 онд Эрнест Магналлыг клубын менежерээр томилсноор Юнайтедийн аугаа түүх бичигдэж эхлэв. Харин Магналл 1904 онд чөтгөр хочит Чарли Робертсыг багтаа элсүүлж чадсанаар багын амжилтанд сайнаар нөлөөлж баг нь 1906 онд хоёрдугаар лигид удаах байранд орж улмаар дэвшин нэгдүгээр лигид тоглох болсон байлаа. 1906 оны зун МЮ нэг хотын өрсөлдөгч болох Манчестер Сити багаас Вилли Мередид, Санди Турнбулл, Жимми Баннистер, Херберт Баргесс зэрэг түлхүүр тоглогчдыг багтаа татаж чадсан байна. Ингэснээр 1908 онд түүхэндээ МЮ анхныхаа амжилтанд хүрч нэгдүгээр лигийн аврага болж хөлбөмбөг гээч хүний зохиосон сонин өвчнийг сонирхогчдын дунд нэрээ гаргаж ирж чадсан юм. Энэхүү улиралд вингэр /жигүүрийн тоглогч/ Вилли Мередит одтой тоглож түрүүлэхэд нь жинтэй хувь нэмэр оруулав. Харин дараа жил нь буюу 1909 оны таван сард Магналл шижигнэсэн залуустайгаа Английн Цомын финалд шалгарч Бристол Ситиг 2-1-ээр буулгаж авснаар анхны цомоо хүртлээ. 1910 оны нэгдүгээр сард Манчестер Юнайтедийн шинэ стадион болох Олд-Траффорд нээгдэж шинэ стадионтой, шинэ амжилтын эзэд 1911 онд дахин лигийн аврага болсон хэдий ч энэ нь сайн цагийн төгсгөл байжээ. 1921 онд домогт Вилли Мередит Манчестер Сити-рүү буцсанаар багын амжилт доошилж улмаар доод лигирүү унасан бөгөөд тэндээсээ унаж өгсөн явсаар дэлхийн хоёрдугаар дайн хүргэсэн бөгөөд энэхүү 40-өөд жилийн хугацаанд онцгойлчих амжилт гаргаагүй бөгөөд бараг мартагдахад хүрээд байлаа. Дайны үед Олд Траффорд хүчтэй бөмбөгдөлтөнд өртсөнөөр тэд тоглолтоо өрсөлдөгчийнхөө стадион болох Мэйн Роад / Maine Road /-д хийдэг байв. Ийнхүү цаг хугацаа өртөөлсөөр аймшигт Дэлхийн хоёрдугаар дайн дууссан яг л тэр үе буюу 1945 оны 10 сард Матт Басби хэмээгч ид шидтэн МЮ-ийн менежерээр ажиллахыг зөвшөөрч, өөрийн “нөөц баг”/өсвөр үеийг бэлдэх/-ын дасгалжуулагчаар Жимми Мурфиг томилсноор энэхүү гайхамшигт хос МЮ-ын амжилтын түүхийг 20 гаруй жил бичихийн эхлэл тавигджээ. Багын ахлагч Жонни Кэрэй / Johnny Carey /, болон Жак Ровлэй, Стан Пэарсон зэрэг авъяслаг тоглогчид тэдэнд 1948 оны 5 сард Английн Цомын финалд Блакпүүл багыг 4-1-ээр ниргэж анхны цом авчирлаа. Мөн төд удалгүй “хойчийг сургах хөдөлгүүр” маш чадварлагаар ажиллаж буйгаа харуулж 1952 оны тавдугаар сард Манчестер Юнайтед 41 жилийн дараа нэгдүгээр лигид түрүүлсэнээр Басбигийн жаалуудын байлдан дагуулалт эхлэж буйг тунхаглалаа. Басби болон түүний авъяслаг туслагч Мурфи нар багаа дандаа залуу тоглогчдоор бvрдvvлэхийг чармайж байсны vр дvнд Манчестер Юнайтед баг 56, 57 онд улсынхаа лигид дараалан тvрvvлэхдээ багын тамирчдын дундаж нас нь дєнгєж 22 байсан байна. Тийм болохоор нь Манчестер Юнайтед болон тvvний тоглогчдыг "Busby Babes" буюу “Басбигийн жаалууд” хэмээн нэрлэдэг болжээ. Энэхүү Басбигийн гайхамшигт сургалт нь “Басби жаалууд” хэмээгдсэн Рожер Бирне, Бобби Чарлтон, Данкан Эдвардс, Томми Тэйлор гэх мэт олон олон шинэ оддыг төрүүлэн түүхэнд нэрийг нь мөнхжүүлсэн юм. 1958 оны 2 сарын эхээр Английн аврага Манчестер Юнайтед “Европийн Цом” буюу “Аврагуудын Цом” /өнөөгийн Аваргуудын лиги/-ийн дөрөвний-нэг шигшээгийн тэмцээнд Белградын улаан одод болох “Црвена Звезда”-тай тунан тогложээ. Тус тоглолтонд Манчестер Юнайтед Югославид очин 3-3 тэнцэн нийлбэр дvн (5-4)-гээр хожин дараагийн шатанд шалгарах эрхээ өвөртөлчөөд баяр хөөрөөр дүүрэн нутаг буцаж байлаа. Тэд Белградаас 1952 оны 2 сарын 6 нд British European Airways-ийн G-ALZU 'Lord Burghley' онгоцоор ниссэн бөгөөд уг онгоц нь Мюнхэний нисэх буудалд бууж тvлшээ дvvргэх ёстой байв. Гэтэл цаг агаар муудан онгоц газардахад маш осолтой болсон байв. Нисэгчид Мюнхэний нисэх буудалд 2 удаа газардах гэж оролдсоны эцэст 3 дахь удаагаа буух оролдлого хийхдээ осолдож байшин мєргєжээ. Уг ослоор газар дээрээ 8 тоглогч болон бас бус сэтгvvлчид нас барсан ба 2 тоглогч гэмтлийн улмаас зодог тайлжээ. Багийн дасгалжуулагч Матт Басби хvндээр гэмтэж улиралын үлдсэн хугацаанд түүнийг нөөц багын дасгалжуулагч Жимми Мурфи орлосон байна. Харин азаар 21 настай байсан Бобби Чарлтон хєнгєн гэмтэл авснаар цаашид тvvхэнд нэрээ vлдээн Англичуудыг удирдан 1966 оны ДАШТ-д тvрvvлж, олон олон хожлыг Манчестер Юнайтедэд авчирах учиртай байжээ. Гэхдээ хамгийн харамсалтай нь Англичуудын их итгэл найдварын оч болон гялалзагч агсан, улсынхаа шигшээгийн хамгийн залуу тоглогч Данкан Эдвардс (22нас) амь эрсэдсэн нь Манчестер Юнайтед тєдийгvй Английн хөлбөмбөгийн түүхэнд тохиолдсон хамгийн том уй гашуу, гарз байв. Хэрвээ уг осол гараагvй бол Манчестер Юнайтед болон Английн шагналын хур улам нэмэгдэх байсан нь дамжиггүйээ. Энэхүү аймшигт ослын шарх Манчестер Юнайтед хүндээр тусч тэд тэр жилдээ лигидээ ч түрүүлж чадаагүй бөгөөд Английн Цомын финалд шалгарсан авч Болтонд 2-0 –оор хожигдож байлаа. Гээд дийлдэшгүй Басби 1959 онд ажилдаа эргэн орсон бөгөөд тэрээр дахин хүчирхэг шинэ баг бүрдүүлэхэд 5 жил хэрэгтэй болсон юм. Бобби Чарлтон 1962 оны зун “гоолын хаан” Дэннис Лов Юнайтедэд ирлээ. 1963 онд тэд Английн Цомын финалд Лейсестер багыг 3-1 –ээр хожсоноор аймшигт ослын соривыг аниулж чадлаа. 1963 оны намар есдүгээр сард Манчестер Юнайтедийн түүхэн дэх хамгийн аугаагийн аугаа тоглогч болох Жорж Бест анхныхаа гарааг хийсэн байна. 1964 улиралыг лигидээ хоёрдугаар байранд дуусгасан бол 1965 онд Манчестер Юнайтед дахин нэгдүгээр дивижний /лигийн / аврага болох учиртай байжээ. Энэ үед алдарт од Бобби Чарлтон, Дэнис Лов, авъяаслаг залуу од Жорж Бестийг нараар хөллөсөн Манчестер Юнайтед нь Английн болон тухайн үеийн дэлхийн хамгийн эрч хүчтэй, шилдэг клуб болсноор зогсохгүй тоглогч бүр нь төрөлх улс бүрийнхээ шигшээ багын гол тоглогчид болсон байлаа. Улмаар тэд 1966-67 улиралд өөрийн талбайд нэг ч хожигдоогүй амжилтаар лигдээ түрүүлсэн байна. Жорж Бест Ийнхүү тэд амжилтыг оргил өөд улам бүр өгссөөр 1968 онд дэлхийн бүх л спорт, тэмцээний хамгийн нэр хүндтэй, хүн төрөлхтний өөрсдөө зориулан бүтээсэн гайхамшигын нэг болох Европийн Цом /өнөөгийн Аваргуудын Лиг/-ийн финалд шалгарснаар барахгүй Вэмблэйд Португалын хүчирхэг Бэнфикаг 4-1-ээр бут ниргэн анх удаа “Европийн аврага” хэмээх эрхэм алдрыг хүртсэн Английн анхны баг болсон байна. Энэ цомоор МЮ-ийн европ дахь харьцангуй даруухан түүх эхэлсэн юм. 1969 онд олон жилийн ялгуулсан амжилтуудаа багтаа үлдээсэн Басби гавъяаны амралтандаа гарч байлаа. Сайн цагийг мөнгө биш хүн бүтээдгийг харуулж олон жилийн нэр алдар, хайрт фэн, мөнгөөр дүүрэн МЮ-ийн амжилт ч буурч хоёр дахь уналтын үе эхэлсэн байлаа. Томми Дочерти, Дэйв Сехтон, Рон Аткинсон зэрэг олон менежерүүдийг дамжив. Тэд 1974 онд хоёрдугаар лигрүү унаж, 1975 онд буцаж өгсөн 75-76 улиралыг нэгдүгээр лигд 3-аар байраар дуусгах зэрэг орон гаран амжилтыг үзүүлж байв. Гэхдээ л тэд 1977 онд тухайн цагийн хүчирхэг Ливерпүүлийг 2-1-ээр хожин Английн Цомын аврага болов. 1981 оны 10-р сард “гайхамшигт ахлагч” Бриан Робсон Манчестер Юнайтедэд ирсэн ирснээр 1983 онд Бритоныг 4-0-оор, 1985 онд Эвертоныг 1-0-оор тус тус буулган авч Английн Цомыг хүртэн цомын буухиаг үргэлжлүүлсээр байсан юм. Гэвч тэдний энэ амжилт бүхэл бүтэн хоёр аравныг дамжин өртөөлсөн Ливерпүүлийн хүчит шуурганд мартагдах дөхсөн байлаа. Басбигийн дараах олон менежерүүд түүний амжилтын талын талд ч хүрч чадаагүй байсан билээ. Харин Сиер Алекс Фергусон л өмнөх үеийн баатарлаг түүхийн зэрэгт хүрч хүчирхэг багаа бүрдүүлэн олон олон шилдэг тоглогчдийг төрүүлсэн юм. Сиер Алекс Фэргусон 1986 оны 11-р сарын будант албионын нэгэн нартай өдөр Манчестер Юнайтедийн менежерээр тохоон томилогдов. Эхэндээ тэрээр өмнөх менежерүүдийн ижил л харагдаж байлаа. Гэвч тэрээр алдаан дээрээ суралцаж чаддаг мэдрэмжтэй хүн байж. Тэрбээр 1988-90 оны хооронд Марк Хугэс, Лий Шарпи, Дэнис Ирвин, Паул Инсе зэрэг томоохон тоглочдоор багаа хүчирхэгжүүлж чадав. Үр дүн сайнаар ирж 1990 онд Кристал Палэс-г 1-0-оор хожин Английн Цомыг хүртсэнээр гайхамшиг цаг эргэн ирснийг зарлан тунхаглалаа. Тэрээр дараа жил нь амжилтай баяжуулан “Европийн Цомын Аврагуудын Цом”-д каталона-ий домогоо бичин буй Барселонаг 2-1-ээр хожиж түрүүлэв. 1992 онд Юнайтед лигдээ түрүүлэхийн даваан дээр алдаа гаргаж Лийдс Юнайтед багт ялалтаа булаалгав. Гэвч тэр зундаа “Манчестерийн хаан” Эрик Кантонаг тухайн үеийн аварга Лийдсээс элсүүлж чадсанаар 1993 он буюу “Премьер лиг” анх байгуулагдсан жил нь түрүүлж 26 жилийн дараа лигийн аврагын ялалтыг шампанск буудуулан тэмдэглэв. Ингээд амжилт өртөөлж өгөвөө. Дараа улиралыг лигидээ түрүүлж, мөн Английн Цомын финалд Чэлсиг/миний челсиг шүү/ 4-0-оор хожсон түрүүг авсан зэрэг давхар давхар амжилтаар үдсэн байна. Түүнээс хойш МЮ Английн Прьемер Лигид 6 удаа /нийт 8 удаа/ түрүүлж, 1996 онд Лигийн болон Цомын аврагад хоёронтоо түрүүлсэн байна. 1997 онд “хаан” Кантона зодог тайлсан юм. Энэхүү хүчирхэг Франц эр Манчестерт байх 5 жилийн хугацаандаа 4 лигын түрүү, 2 цомын түрүүг авч ирснээрээ амьд домог болон үлдэж МЮ-ын түүхэнд болон олон фэнүүдийнх нь сэтгэл зүрхэнд хамгийн аугаа тоглогчоор дурсагдан үлдсэн билээ. Олд Траффордын хаан 1999 онд Манчестер Юнайтед “ер бусын гурвал” болох Премьер лигийн аврага, Английн Цомын түрүү, Аваргуудын лигын аврагыг нэгэн дор хүртэж байв. Ингэж “Ер бусын гурвал”-г олон азтай фэнүүддээ харуулж бас, бүр азтайд нь тэмтрүүлж ёстой л нөгөө хагартал баярлуулна гээч нь болсон юм. Аваргуудын Лигын финалд Германий Баярн Мюнхэнд хожигдож явснаа 90 дэх минутад хоёр гоол хийн хожсоноор тэрхүү гайхамшиг ирсэн билээ. Энэ ер бусын өдөр ноён “Манчестерийн эцэг” Матт Басбигийн мэндэлсний 90 жилийн ой байсан нь ноён Фергид ялагдашгүй хүчийг өгсөн байх. Ийнхүү Манчестер Юнайтед 100 жилийн түүхэнд ажилчдын сайн хөлбөмбөгийн багаас хөлбөмбөгийн эх орон Английн тэргүүн лигийн аврагаар 15 удаа түүний дотор Премьер лиг үүсгэн байгуулагдсанаас хойш 12 жилийн хугацаанд 8 удаа түрүүлсэн зэрэг баян амжилтаар дүүрэн зууныг үджээ. МЮ Паул Скоулз болон Риан Гиггс нарын өсөн бойжиж дэлхийд нэрээ гаргасан авъяаслаг тоглогчид төдийгүй гаднаас авсан Лоуйс Саха, Рүүд ван Нистелрой зэргээр чимэж байсан бол одоо мөн худалдан авалтын рекорд Рио Фердинанд /2002/, Вэйн Рүүнийг /2004/ зэрэг одуудаараа чимэж байна. Сүүлийн үед Манчестерийн шинэ босс америк ноён хөлбөмбөгийг спортынх нь хувьд биш, хүн төрөлхтөнд ирдэг тэр сайхан “өвчнөөр” нь биш харин цэвэр ашгийн, бас бизнесийн нүдээр илүүтэй харснаас багын олон түшиг тулгуураа алдахад хүрээд байна. Нэгэн цагийн Юнайтедийн домог Эрик Кантона энэ америк ноён байгаа цагт МЮ-т очихгүйгээ мэдэгдсэн. Гэтэл 2005 оны намар МЮ-ийн шинэ цагийн баатар, багын гол ноён нуруу ахлагч Рой Кийн шинэ ерөнхийлөгчтэй хэл амаа ололцохгүйгээс багаа орхилоо. Ингэснээр баг нь талбай дээрх зохион байгуулалтын хувьд, мөн бас, дундын тоглогчийн хувьд ч гээд олон үүрэг функц, чадвараа алдаж маш ихээр сульдав. Үүний ч гор нь гарч Манчестер Юнайтед шинэ цагын түүхэндээ анх удаа Аваргуудын лигын тойргийн тоглолтонд группдээ адагт орж шившиг болов. Дагаад лигдээ хэд хэдэн хожигдол амслаа. Гэвч мятрашгүй Ферги дахиад л багаа эмхлэж, залуу хойч үеийг сургасаар. Тэрбээр шинэ босс оо Манчестер Юнайтедэд мөнгөнөөс илүүтэйгээр фэнүүд, тэдгээрийг татах багын зүтгүүр болсон хүчирхэг тоглогчид хэрэгтэйг ятгасаар. Үр дүнд нь харин бүхэл бүтэн зуны наймаанд Каррихыг лут үнэтэй авч чадав. Ноён Фэрги амжилтыг, сайн цагийн мөнгөөр биш ухаанаар, авъяасаар, ур чадвараар авч ирдэг гэдгийг баталсан хоёр дахь аугаа Манчестер менежер юм. Хэрвээ тэр явах бол МЮ хичнээн их мөнгө зараад ч, Рүүнийгийн цалинг хэд дахин өсгөөд ч магадгүй дундаж багруу уруудах магадлал өндөр юм. Ийнхүү энэхүү аугаа түүхтэй агуу баг олон сая фэнүүддээ өөрийн гайхамшигт тоглолтыг үзүүлсээр баян амжилтаа арвижуулан бичсээр байна. Түүх үргэлжилсээр....

Миний амьдралын салшгүй нэг хэсэг MANCHESTER UNITED

Monday, October 26, 2009

Ялагдлын шалтгаан – шалтаг тоочих өвчин

Бидний амжилтанд хүрэхийн тулд судлах цорын ганц зүйл бол хүмүүс юм. Амжилтанд хүргэх зарчмыг олж, хэрэгжүүлэхийн тулд хүмүүсийг анхааралтай судлах хэрэгтэй болдог. Хүмүүсийг судлах тусам амжилтанд хүрдэггүй хүмүүсийн ухааныг мохоогч бодол санааны хор уршгийг ойлгох болно. Энэ өвчнийг “excusitis” гэж нэрлэдэг. Хамгийн эгэл жирийн хүмүүст ч амжилтгүй байдлын үндэс болдог энэ өвчин бага хэмжээгээр ч атугай байсаар л байдаг. Шалтаг тоочих өвчин нь улам их амжилтанд хүрч байгаа хүн, хөл дээрээ арай ядан тогтож байгаа хүн хоёрын ялгааг тайлбарлаж чадна. Хувь хүний амжилт багасах тусам шалтаг тоочих нь ч эрс нэмэгддэг нь тод харагддаг. Гэвч юунд ч хүрч үзээгүй, юунд ч хүрэх хүсэлгүй хүмүүст үүнийгээ тайлбарлах шалтаг хуудас хуудсаар дүүрэн байдаг бололтой. Өнөөдрийг хүртэл нэг ч амжилттай бизнесмэн, цэргийнхэн, борлуулагч, мэргэжилтнүүд болон аль нэг салбарт амжилтанд хүрсэн хүмүүс шалтаг тоочиж байсан тухай би л хувьдаа сонсож байгаагүй юм байна. Рузвельт хөл муутайгаараа шалтаглаж болох байсан. Кеннеди “Би ерөнхийлөгч болоход дэндүү залуудна” гэж хэлж болох байсан. Жонсон, Эйзэнхауэр нар зүрхний өвчнийхөө ард нуугдаж болох л байсан шүү дээ. Шалтаглах тусам энэ шалтаг нь далд ухамсарт нь гүн шингэдэг. Бодол санаа эерэг ч бай, сөрөг ч бай байнга автагдвал улам хүчирхэгждэг. Шалтаг тоочих өвчтэй хүн эхлээд шалтаг нь ямар нэг хэмжээгээр худлаа гэдгийг мэддэг. Гэхдээ үүнийгээ давтах тусмаа бүрэн дүүрэн зөв гэж итгэж эхэлдэг байна. Тэгвэл бүгдээрээ амжилтын хөтөлбөрийн эхний арга хэмжээ болох өөрийнхөө ялагдлын эсрэг буюу шалтаг тоочих өвчний эсрэг вакцинжуулалтыг яг одооноос эхлүүлцгээе!!!

Өө нэг гол зүйлийг яг мартах гэж байна. Хий хоосон сэтгэгдэлд бүү автаарай залуусаа. Оюуныхаа эрч хүчийг огт хүчин чармайлт гаргахгүйгээр амжилтанд хүрэх тухай дэмий мөрөөдөлд бүү зарцуул. Зөвхөн аз тохиосноор бид амжилтанд хүрэхгүй шүү дээ. Ажил хэргийн ертөнцөд өгсөх, ялалтанд хүрэх боломжоо, мөн амьдрал дээр сайн сайхан зүйлсээ азтай бүү холбо. Аз энэ сайн сайханд хүргэх үүргийг хүлээхгүй. Үүний оронд өөрийгөө амжилтанд хүргэх тийм чанарыг бий болгоход анхаарлаа төвлөрүүлээрэй.

Monday, September 7, 2009

Hey!!! Yu baitsgaana? Ingeed eheljiin......
Mongoliin zurh mash huchtei tsohilj baigaag bi mederch baina....